Эрчмийн салбарын дахь төрийн удирдлагын хэлбэрүүд


Эрчмийн салбарын компаниуд болох Станц, Цахилгаан дамжуулах, Түгээх компаниуд-г зах зээлийн харилцаанд шилжүүлэх нь улс орны нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдолтой байдаг ба шинэчлэлийн үр дүнд үр ашигтай ажиллах нөхцлийг хангахын тулд төрийн удирдлага зайлшгүй шаардлагатай болдог. Тиймээс төрөөс зах зээлийг удирдахдаа дараах 3 байдлаар удирдаж болдог ба энэ нь тухайн улс орны нийгэм. эдийн засгын байдлаас шалтгаалан хэрэгждэг байна.
1. Төрийн шууд удирдлага: Төрөөс хөрөнгө оруулалтыг гаргаж  өөрийн эрх бүхий байгууллагаар дамжуулан /яам/ станцууудын цахилгааны үйлдвэрлэл, борлуулалт, үнэ зэрэг  бүхийл асуудлын шийдвэрийг гаргадаг.
2.Төрийн өмчийн компаниар дамжуулан удирдах: Станц, Цахилгаан дамжуулах, Түгээх компаниуд нь Төрийн удирдлагад байх хэдий ч үйл ажиллагаа сайжруулж ашиг олох чиглэлээр бие даасан шийдвэр гаргах эрхтэй болдог.
3. Цахилгааны чөлөөт зах зээлийн төрийн удирдлага: Эрчмийн салбарын бүх үйлдвэр болон аль нэг компани хувьчлагдсан үеийн төрийн удирдлага юм.  Энэ үед  Станцууд үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг бие даан гаргаж "ТӨР" эрчмийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компанид лиценз олгох, монополийг зохицуулах, аюулгүй ажиллагаанд хяналт тавих байдлаар оролцдог.

Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл