Нөхөрлөлийн тухай хууль


Нөхөрлөлийн тухай зорилт нь нөхөрлөлийг үүсгэн байгуулах, бүртгүүлэх, тэдгээрийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтцийг тогтоох, бүртгэл, тайлан гаргах, өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Нөхөрлөлийн хэлбэр:                       
·         бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай;
·         зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай.
·         хязгаарлагдмал хариуцлагатай.
Гадаад худалдааны эрх: Нөхөрлөл эдийн засгийн гадаад харилцаанд бие даан оролцох эрхтэй.
Тусгай зөвшөөрөл авах
            1. Тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нөхөрлөл хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авна.
            2. Нөхөрлөл татан буугдах үед эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл хүчингүй болох бөгөөд бүртгэх байгууллага энэ тухай тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад мэдэгдэнэ.
Нөхөрлөл нэгдэх: Нөхөрлөл үйл ажиллагаагаа зохицуулах, ашиг сонирхлоо төрийн болон бусад байгууллагад төлөөлөх зорилгоор нутаг дэвсгэрийн болон бусад чиглэлээр Иргэний хуульд зааснаар нэгдэж болно.
Нөхөрлөлийг бүртгэх
            1. Нөхөрлөлийг оршин байгаа газрынх нь нутаг дэвсгэрийн бүртгэх байгууллага, тэдгээрийн өргөдлийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэнэ.
            2. Гадаад улсад байгуулагдсан бөгөөд энэ хуульд заасан нөхөрлөлтэй адил төрлийн хуулийн этгээд, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бол энэ хуульд заасан журмын дагуу бүртгүүлж, Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
            З. Нөхөрлөлийг бүртгэгдсэн өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно.
Бүртгүүлэх тухай өргөдлийн агуулга:
·         үүсгэн байгуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/;
·         хуульд заасан бол дүрэм;
·         гишүүдээс тухайн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн талаар холбогдох байгууллагаас гаргуулсан баталгаа болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ.
·         хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хувьд нөхөрлөлийн гишүүдэд эрх бүхий байгууллагаас олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн баримт бичиг.
Бүртгэх байгууллагын бүрэн эрх:
            1. Бүртгэх байгууллага өргөдлийг хүлээн авч хянаад энэ хуульд заасан шаардлага хангасан гэж үзвэл нөхөрлөлийг ажлын 7 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.
            2. Бүртгэх байгууллага бүртгэлтэй холбогдсон асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
                        1/ нөхөрлөл хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж байгаа эсэхийг хянах;
                        2/ бүртгэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, эсхүл түүнтэй холбогдсон бэлтгэл ажлаа эхлээгүй, үйл ажиллагаагаа эхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд тасалдсан тохиолдолд нөхөрлөлийг улсын бүртгэлээс хасах;
                      З/ дор дурдсан үндэслэлээр бүртгэхээс татгалзах:
                                    а/ энэ хуульд заасан журмын дагуу гэрээ, дүрмээ батлаагүй;
                                    б/ үйл ажиллагааны зорилго нь хуульд нийцээгүй;
                                    в/ үүсгэн байгуулагч нь эрх зүйн чадамжгүй;
                                    г/ оноосон нэр давхардсан.
                         4/ нөхөрлөлийн талаар нийтэд мэдээлэхээр энэ хуульд заасан мэдээллийг хэвлэн нийтлэх.
            З. Бүртгэх байгууллага энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2-д заасан үндэслэлээр бүртгэлээс хассан, эсхүл мөн хэсгийн З-т заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзсан бол энэ талаар тухайн нөхөрлөлд 7 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ. Шийдвэрийг зөвшөөрөөгүй нөхөрлөл шүүхэд гомдол гаргаж болно.
            4. Нөхөрлөлийг бүртгэхэд энэ хуулийн 1О дугаар зүйлд зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно.
            5. Бүртгэх байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг шүүхэд гаргана.
Оршин байгаа газар, түүнийг өөрчлөх
            1. Нөхөрлөлийн оршин байгаа газрыг тэдгээрийн ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно.
            2. Нөхөрлөл оршин байгаа газраа өөрчлөхөөр бол энэ тухайгаа харьяаллынхаа бүртгэх байгууллагад 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
            З. Бүртгэх байгууллага энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шилжилт хийсэн тухай улсын бүртгэлд тэмдэглэл хийж, шинээр орших газрын харьяаллын бүртгэх байгууллагад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд тухайн нөхөрлөлтэй холбогдолтой бүх баримт бичгийг хавсаргана.
            4. Шинээр орших газрын харьяаллын бүртгэх байгууллага шилжилтийг энэ зүйлийн З дахь хэсэгт заасан журмын дагуу хийгдсэн гэж үзвэл тухайн нөхөрлөлийг улсын бүртгэлд авна.
Нөхөрлөл зохион байгуулалтын төрөл, хэлбэрээ өөрчлөх:
            Нөхөрлөл хуульд заасан төрөл,хэлбэрээр энэ хуульд заасан журмын дагуу өөрчлөгдөн зохион байгуулагдаж болно.
Татан буугдах:
1. Нөхөрлөл нь дор дурдсан үндэслэлээр гишүүдийн хурлын шийдвэрээр татан буугдана:
·         гэрээ, дүрэмд заасан хугацаа дууссан;
·         саналын эрхийн дийлэнх олонхийг эзэмшиж байгаа гишүүд санал гаргасан;
·         тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээг дагнан эрхэлдэг нөхөрлөлд олгогдсон тусгай зөвшөөрөл хүчингүй болсон;
·         зохион байгуулалтын төрөл хэлбэрээ өөрчилсөн;
·         нөхөрлөлийн онцлогтой холбогдон энэ хуульд заасан бусад үндэслэл;
·         гэрээ, дүрэмд заасан бусад үндэслэл.
2. Шүүх нөхөрлөлийг дор дурдсан үндэслэлээр татан буулгана:
·         дампуурсан;
·         нэг ч гишүүн үлдээгүй, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хувьд хоёроос доош гишүүн үлдсэн;
·         энэ зүйлийн 1 дэх хэсгийн З, 6-д заасан үндэслэлээр татан буугдах шийдвэр гаргаагүй, эсхүл шийдвэр гаргасан боловч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхэлж байгаа;
·         хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
·         хуульд заасан бусад үндэслэл
Татан буулгах комисс
·         Татан буулгах тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон татан буулгах комисс татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
·         Татан буулгах комисс томилсноор тухайн нөхөрлөлийн удирдлагын бүрэн эрх дуусгавар болж, татан буулгах комисст шилжинэ.
Харилцагчдын үүрэг
·         Хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа нөхөрлөлтэй харилцагчид татан буугдах гэж байгааг нийтэд мэдээлснээс хойш З сарын дотор төлбөр тооцоогоо хийх үүрэгтэй.
·         Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд харилцагч тал төлбөр, тооцоогоо хийгээгүй бол нэхэмжлэл хангуулах эрхээ алдана.
Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
            Нөхөрлөлийн тухай хууль тогтоомж зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол бүртгэх байгууллага зөрчлийн шинж байдлыг харгалзан дор дурдсан шийтгэл ногдуулна:
                        1/ нөхөрлөлийг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол олсон орлогыг хурааж гэм буруутай этгээдийг 40000-50000 төгрөгөөр торгох;
                        2/ дүрэм болон дүрмийн санд орсон өөрчлөлтийг бүртгэх байгууллагад хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй бол гэм буруутай албан тушаалтныг 40000-50000 төгрөгөөр торгох;
                        З/ гэрээ, дүрэмд зааснаас өөр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол олсон орлогыг хурааж нөхөрлөлийг 200000-250000 төгрөгөөр торгох;
                        4/ энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 45 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 67 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 68 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн З дахь хэсгийг зөрчсөн бол буруутай албан тушаалтныг 10000-25000 төгрөгөөр торгох.

ХОЁРДУГААР БҮЛЭГ:Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл
            1. Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ.
            2. Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард "ББ" гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ.
Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл байгуулах, бүртгүүлэх
            1. Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл / цаашид нөхөрлөл гэх/ -ийг энэ хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрээний үндсэн дээр байгуулна.
            2. Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:
·         нөхөрлөлийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
·         эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, үйл ажиллагаа явуулах хугацаа;
·         удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийн овог нэр, хаяг, регистрийн дугаар;
·         гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээ, үнэлгээ, үнэлэх аргачлал, буцаан олгох нөхцөл болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;
·         хэрвээ ажиллах чадвараа нэгтгэж байгаа бол түүний үнэлгээ, үнэлэх аргачлал, үзүүлэх үйлчилгээ, хугацаа;
·         ашиг, алдагдал хуваах зарчим;
·          гэрээ байгуулсан он, сар, өдөр;
·          гишүүдийн овог, нэр, иргэний харьяалал, хаяг, гарын үсэг;
·          шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.
            З. Гишүүд гэрээ баталснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх байгууллагад бүртгүүлэх тухай өргөдөл гаргана.
Нөхөрлөлийн удирдлага, хяналт
·         Гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй.
·         Гэрээнд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг нэг буюу хэд хэдэн гишүүнд олгохоор зааж болно.
·         Удирдах эрх бүхий гишүүд олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна.
·         Нөхөрлөлийг удирдах эрх бүхий гишүүд нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, энгийн бүртгэл хөтөлнө.
·         Удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүдийн болон нөхөрлөлийн үйл ажиллагаанд бусад гишүүд хяналт тавина.
·         Удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно.
·         Нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүн нөхөрлөлийн үйл ажиллагааны талаар бусад гишүүдэд байнга мэдээлнэ.
Нөхөрлөл, гишүүдийн хоорондын харилцаа
            1. Гишүүд үйл ажиллагаа явуулахад шаардагдах мөнгө, эд хөрөнгө, ажиллах чадвараа үнэлж нэгтгэн нөхөрлөлд оруулна.
            2. Гишүүн нь нөхөрлөлийн үйл ажиллагаанд заавал биечлэн оролцоно.
            З. Нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно.
            4. Гишүүдээс нөхөрлөлд оруулсан хувь хөрөнгийн хэмжээг үндэслэн гишүүн тус бүрийн саналын эрхийн тоог гэрээнд тусгана.
            5. Гишүүд дор дурдсан асуудлыг заавал санал нэгтэй шийдвэрлэнэ:
·         гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
·         үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг өөрчлөх.
            Гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг гишүүдийн саналын эрхийн дийлэнх олонхиор шийдвэрлэнэ.
Нөхөрлөлд орох, нөхөрлөлөөс гарах, хасагдах
            1. Нөхөрлөлд шинээр гишүүнээр орж болох бөгөөд нөхөрлөлийн хүлээсэн үүргийг бусад гишүүдийн нэг адил хариуцна.
            2. Нөхөрлөлөөс дор дурдсан үндэслэлээр гарна:
                        1/ гэрээнд заасан хугацаа дууссан;
                        2/ гэрээнд заасан бусад нөхцөл.
            З. Нөхөрлөлөөс дор дурдсан үндэслэлээр хасагдана:
                        1/ гэрээгээр хүлээсэн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэх чадваргүй, эсхүл хөрөнгөө оруулах боломжгүй нь тогтоогдсон;
                        2/ гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн.
            4. Нөхөрлөлөөс хасагдах үндэслэлийг тухайн гишүүнд урьдчилан мэдэгдэнэ. Хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд уг гишүүн санал өгөх эрхгүй.
            5. Хасагдсан гишүүн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.
            6. Гэрээнд өөрөөр заагаагүй бол нөхөрлөлөөс гарсан буюу хасагдсан гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгийг гарсан өдрөөс нь хойш З сарын дотор буцаан олгоно.
Ашиг, алдагдал хуваах зарчим
            Гэрээнд өөрөөр заагаагүй бол нөхөрлөл жил бүр ашиг, алдагдлаа тодорхойлно. Гишүүдэд ногдох ашиг, алдагдал нь тэдгээрээс нөхөрлөлд оруулсан хөрөнгөтэй хувь тэнцүү байна.
Эд хөрөнгө хуваах
            1. Нөхөрлөл татан буугдсаны дараа гишүүд нөхөрлөлд оруулсан хөрөнгөө буцаан авах эрхтэй. Гэхдээ харилцагчдын төлбөрийг бүрэн барагдуулах хүртэл нөхөрлөлийн хөрөнгийг гишүүдэд хувааж болохгүй.
            2. Нөхөрлөлийн төлбөрийг бүрэн барагдуулсны дараа гишүүдийн оруулсан хөрөнгийг буцаан олгож, үлдэх эд хөрөнгийг гишүүдэд оруулсан хөрөнгөтэй нь хувь тэнцүү хуваана. Эд хөрөнгийн хэлбэрээр оруулсан хөрөнгийг биет байдлаар нь буцаан олгох боломжгүй бол гэрээнд заасан үнэлгээ, нөхцөлийг баримтална.
            З. Нөхөрлөлийн эд хөрөнгө төлбөр барагдуулахад хүрэлцэхгүй бол гэрээнд гишүүн тус бүр саналын нэг эрхтэй байхаар зааснаас бусад нөхцөлд гишүүдээс оруулсан хөрөнгөтэй хувь тэнцүү хэмжээгээр тэдгээрийн хувийн өмчийн эд хөрөнгөөс гаргуулж, харилцагчдын төлбөрийг бүрэн барагдуулна.
Татан буугдах онцлог
             Аль нэг гишүүн нөхөрлөлөөс гарсан, хасагдсан, хөрөнгийн чадваргүй болсон буюу нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон гишүүний өв залгамжлагч тухайн нөхөрлөлд ороогүй тохиолдолд нөхөрлөл татан буугдана. Гэхдээ тухайн нөхөрлөл цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаар бол гэрээгээ шинэчилж бүртгэх байгууллагад дахин бүртгүүлнэ.







ГУРАВДУГААР БҮЛЭГ:Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл
            1. Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, бусад гишүүд нь гагцхүү нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцдаг нөхөрлөлийг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ.
            2. Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард "ЗБ" гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ.
Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн онцлог
            1. Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл байгуулах гэрээнд энэ хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна гишүүн тус бүрийн хариуцлагыг ялгаж заана.
            2. Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гагцхүү бүрэн хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй.
            З. Энэ хуулийн 22 дугаар зүйлийн З дахь хэсгийн заалт бүрэн хариуцлагатай гишүүдэд нэг адил хамаарна.
            4. Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно.
            5. Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь тухайн нөхөрлөлийг татан буулгах үндэслэл болохгүй. Харин тэдгээр нь бүгд гарвал нөхөрлөл татан буугдана.
            6. Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан тохиолдолд үлдсэн гишүүдийн шийдвэрээр уг нөхөрлөл бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж болно. Энэ тохиолдолд гэрээгээ шинэчлэн, бүртгэх байгууллагад дахин бүртгүүлнэ.
            7. Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийг татан буулгах үед оруулсан хөрөнгөө тэргүүн ээлжинд буцаан авах давуу эрхтэй байна.
            8. Энэ зүйлийн 1-7 дахь хэсэгт заасан онцлогоос бусад харилцаа энэ хуулийн 2 дугаар бүлгийн холбогдох зүйл, заалтын дагуу зохицуулагдана

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ:Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл
1.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш иргэн хамтран байгуулах бөгөөд нөхөрлөлийн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр, нөхөх хариуцлагыг буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн хөрөнгийн хэмжээгээр бүрэн хариуцна.
2.Хуульд хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаар зааснаас бусад тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх эрх бүхий иргэн хуулийн этгээдийн бусад хэлбэрээс аль тохирохыг сонгож болно.
3.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх нөхөрлөл энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэртэй байна.
4.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах замаар Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.
5.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард “ХХН” гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ.
6.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь мэргэжлийн үйл ажиллагааг илэрхийлэх өөрийн бэлгэдэл, таних тэмдэгтэй байж болно.
Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байгуулах, бүртгүүлэх
1.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг энэ хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасан гэрээний үндсэн дээр байгуулах бөгөөд гэрээнд доор дурдсан зүйлийг тусгана:
·         нөхөрлөлийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
·         эрхлэх үйл ажиллагаа;
·         нөхөрлөлийн гишүүний тоо, гишүүний овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний харьяалал, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг;
·         удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүний овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, регистрийн дугаар;
·         гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээ, үнэлгээ, үнэлэх аргачлал, буцаан олгох нөхцөл болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;           
·         мэргэжлийн үйл ажиллагааны чадвараа нэгтгэж байгаа бол түүний үнэлгээ, үнэлэх аргачлал, үзүүлэх үйлчилгээ;
·         шийдвэр гаргах арга, журам;
·         ашиг хуваарилах зарчим;
·         их хэмжээний үнийн дүнтэй болон сонирхлын зөрчилтэй хэлцлийг тодорхойлох журам;
·         гэрээ байгуулсан он, сар, өдөр;
·         шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.
2.Нөхөрлөлд шинээр гишүүн орох, эсхүл нөхөрлөлөөс гарах, чөлөөлөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулах ба энэ тухай хуулийн этгээдийг бүртгэх эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ.
3.Нөхөрлөлийн гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон мэргэжлийн үйл ажиллагааны чадвар, түүний үнэлгээний талаар маргаан үүсвэл үнэлгээг хөндлөнгийн шинжээч зах зээлийн жишгээр тодорхойлно. Хөндлөнгийн шинжээчийг талууд харилцан тохиролцож томилно.
4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашиг хуваарилахдаа гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, тэдгээрийн тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцно.
Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн удирдлага, хяналт
1.Нөхөрлөлийн эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.
2.Бүх гишүүдийн хуралд нөхөрлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонх нь оролцсоноор тухайн хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
·         гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
·         нөхөрлөлийн зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх;
·         нөхөрлөлийг татан буулгах;
·         нөхөрлөлийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах;
·         их хэмжээний үнийн дүнтэй болон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх, гэрээ байгуулахыг зөвшөөрөх эсэх;
·         нөхөрлөл гүйцэтгэх удирдлагатай байх эсэх, хэрэв гүйцэтгэх удирдлагын бүтэцтэй бол түүний бүрэн эрх, үүрэг хариуцлагын журам, цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
·         гишүүдэд хуваарилах ашгийн хэмжээг тогтоох, хуваарилах журмыг батлах;
·         нөхөрлөлд шинэ гишүүн орох, нөхөрлөлөөс гарах, чөлөөлөх;
·         гүйцэтгэх удирдлага болон гишүүний саналаар хэлэлцүүлэх бусад асуудал.
3.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлын шийдвэрийг бүх гишүүдийн олонхын саналаар гаргах бөгөөд шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна.
Нөхөрлөлийн гишүүний эрх, үүрэг
1.Нөхөрлөлийн гишүүн нь эрх, үүргээ нөхөрлөлийн ашиг сонирхолд нийцүүлэн шударгаар хэрэгжүүлнэ.
2.Нөхөрлөлийн гишүүн нь мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэхээр хөрөнгө, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа нэгтгэн нөхөрлөлд оруулах бөгөөд нөхөрлөлийн гишүүний эрх, үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаагаа биечлэн гүйцэтгэнэ.
3.Гэрээнд өөрөөр заагаагүй бол нөхөрлөлийн гишүүн тус бүр тэнцүү тооны саналын эрхтэй байна.
4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн аль ч гишүүн нөхөрлөлийг төлөөлж болно.
5.Нөхөрлөлийн гишүүн нь багшлах, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн төрийн бус байгууллагад хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэх, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно.
6.Үйлчлүүлэгч хүсэлт гаргавал нөхөрлөл болон нөхөрлөлийн гишүүн өөрийн хариуцлага хүлээх чадварын талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.


Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл ба гишүүдийн хариуцлага
1.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ өөрийн хөрөнгөөр хариуцна. Нөхөрлөлийн гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгөөрөө хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ.
2.Доор дурдсан тохиолдолд дараах этгээд дангаараа болон хэсгээр хамтарч хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ:
·         буруутай үйл ажиллагаа явуулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол нөхөрлөлийн гишүүн;
·         буруутай үйл ажиллагаа явуулсан нөхөрлөлийн гишүүний болон бусад этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй гишүүн, эсхүл буруутай үйл ажиллагаа явуулсныг мэдсэн, мэдэх ёстой байсан боловч шаардлагатай арга хэмжээ аваагүй гишүүн.
3.Нөхөрлөлийн гишүүний бусдад учруулсан хохирлыг нөхөрлөлийн хөрөнгөөр тэргүүн ээлжинд барагдуулна. Хохирлыг барагдуулахад нөхөрлөлийн хөрөнгө хүрэлцэхгүй бол энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөх хариуцлага хүлээнэ.
34 дүгээр зүйл.Нөхөрлөлд гишүүн орох, нөхөрлөлөөс гарах, чөлөөлөх
1.Хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд нөхөрлөлд шинээр гишүүн орж болох бөгөөд нөхөрлөлийн хүлээсэн үүргийг бусад гишүүний нэгэн адил хариуцна.
2.Нөхөрлөлийн гишүүнийг бүх гишүүдийн хурлын олонхын саналаар чөлөөлж болно.
3.Нөхөрлөлийн гишүүнийг доор дурдсан үндэслэлээр чөлөөлнө:
·         гэрээгээр хүлээсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэх чадваргүй, эсхүл хөрөнгө оруулах боломжгүй нь тогтоогдсон;
·         гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн;
·         гэрээнд заасан бусад нөхцөл.
4.Нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлөх үндэслэлийг тухайн гишүүнд урьдчилан мэдэгдэх бөгөөд чөлөөлөх асуудлыг гишүүд хэлэлцэж шийдвэрлэхэд уг гишүүн оролцож тайлбар гаргах эрхтэй. Нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлсөн шийдвэрийг тухайн гишүүнд мэдэгдэнэ.
5.Нөхөрлөлөөс чөлөөлөгдсөн гишүүн уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.
6.Нөхөрлөлийн гишүүн бусад гишүүддээ 30 хоногийн өмнө мэдэгдсэнээр нөхөрлөлөөс гарч болно.
7.Нөхөрлөлийн гишүүний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болсноор нөхөрлөлийн гишүүний эрхээ алдсанд тооцно.

8.Гэрээнд өөрөөр заагаагүй бол нөхөрлөлийн гишүүний эрхээ алдсан, нөхөрлөлөөс гарсан, чөлөөлөгдсөн гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгийг гарсан өдрөөс хойш гурван сарын дотор буцаан олгоно.

Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл