Манжуур хот


              2016-08-26 нд Ээжтэйгээ цуг Манжуур хотын зүг гарлаа. Яаж явсан бэ гэхээр Улаанбаатар-Дорнод, Дорнод-Алтан-Эмээл, Алтан-Эмээл-Манжуур хот гэсэн маршруттай автобус, истана д суугаад л 80.000 орчим төгрөгөөр газраар яваад л ирлээ. Явахад жаахан төвөгтэй л санагдсан. Гэхдээ адал явдал хайсан хүнд бол дажгүй шүү.
              Ер нь Манжуур хот нь (Хятад: 满洲里; Mǎnzhōulǐ) нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймагт ОХУ-тай хиллэн оршдог хот юм. Европ загварын барилгууд зонхилсон жижигхэн дажгүй л хот юм. Үзсэн гол гол газруудаас дурдвал Матрёшка талбай, Арслан зааны хүрээлэн, түүхийн музей, худалдааны гудамж зэргийг үзлээ.









Матрёшка талбай /俄罗斯套娃广场/ 

Манжуур хотын хамгийн алдартай газар болох Матрёшка талбай дээрээс улс орнуудын онцлог болсон, төрийн төлөөлөгч, зүтгэлтэн, эрдэмтэн гэх мэт янз янзын сонин хачин бүүр 30м өндөртэй аварга аварга Матрёшкануудыг ч олж харах болно. Мөн Орос хоолны газар орж, өөрийнхөө зурагтай матрёшка хийлгэж түүнчлэн Монголынхоо утлагын тоглолтыг ч үзэж болно. Биднийг очих үед Монголчууд тайзан дээр бүжиглэж , Улаанбаатарын үдэш дууг дуулж байлаа.
Орох тасалбарын үнэ 50 юань ба үзэхэд 2 цаг орчим хугацаа зарцуулна.




















































Арслан зааны хүрээлэн /满洲里扎赉诺尔猛犸公园/
Арслан зааны хүрээлэн нь хотын төвөөсөө жаахан зайдуу байрлалтай. Эндээс ер нь Ice Age хүүхэлдэйн кино дээрх арслан заан, бар, хирс зэргийг бодит хэмжээгээр нь харж болно. 80 гаруй арслан зааны хөшөө байдаг гэсэн шүү. Орох тасалбар авсан үгүйгээ сандаггүйэ. Зарцуулах цаг ирж, буцахтайгаа нийлээд 4 цаг.






















Tүүхийн музей 

Манжуурын түүх нь эрт дээр үеэс Дунху, Хүннү, Сяньби, Кидан, Зүрчид зэрэг Монгол үндэстэн, овог аймгууд нутаглаж байсан. Тиймээс ч Монгол түүхэн олдоврууд элбэг музей юм. Музей нь хэд хэдэн хэсгээс бүрдэх ба нэг сонирхолтой хэсэг нь доод давхардаа газар доорх уурхайн байдлыг харуулсан хэсэг юм. 
Эдгээрийг үзээд л ээж бид хоёрын хоёр өдрийн аялал дууссан юмдаа.

         Нэмж сонирхуулахад Манжуур нь Манж Чин улсын эхэн үеэс Орос, Хятадын хилийн зааг болж 1896 оны Хятад-Оросын нууц гэрээний дагуу баригдсан, Сибирь, Манжуур, Оросын алс дорнодыг холбосон Хятадын алс дорнодын төмөр зам 1901 онд ашиглалтад орсноор Манжуур суурин үүсжээ. 

               1905 оны Хятад-Японы гэрээ ёсоор худалдааны төв болсон нь хөгжлийн үндэс болсон байна. 1908 онд Манжуурт гаалийн цэг бий болсон. Бүгд Найрамдах Хятад Улсын захиргаан дор Манжуур хот нь Хянган мужид харьяалагдаж байв. 1927 онд хотын статустай болжээ. Хянган муж болон эргэн тойрны нутгийн хамтаар 1931 онд Японы хяналтад орж, улмаар 1932-1945 онд Манж-Го улсын бүрэлдэхүүнд багтаж байлаа. 1946 оноос одоогийн захиргаа буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын харьяанд багтах болжээ.

            1992 онд Манжуур нь БНХАУ-ын анхны хилийн боомт хотуудын нэг болсноор Орос-Хятадын хилийн худалдааны чухал төв болон хөгжиж байна.






















Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл