Спорт Тоглоом


Спорт тоглоом


   Шуудайд ороод уралдах  /3 хүн оролцоно/

Эхний хүн шуудайд орж уралдан  барианд хүрэнгүүтээ бариан дээр зогсож буй багынхаа хүнд шуудайгаа дамжуулан уралдах зарчмаар өрсөлдөнө.

  Олс /3 хүн оролцоно/

Голын хүн хоёр хөлөө нөгөө хоёр хүнийхээ нэг нэг хөлтэй хүлээд бариа руу уралдана.
   Жигнэмэг / 3 хүн оролцоно/

Жигнэмэг хацар дээрээ тавьж байгаад идэнгүүтээ нэг шагшуурга аван бариа руу гүйж хүрнэ. Бариан дээр багын хоёр гишүүн 1 шагшуурга хоёр талаас нь амандаа хийн буцаж гараан дээрээ хүрснээр ялах болно.

 Теннисний бөмбөг / 4-6 хүн оролцоно/ 2 – 3 минут

Теннисний бөмбөг савхаар аван бариан дээрх аяган дээр хийгээд буцаж гараан дээр очин савхаа дамжуулах зарчмаар хир олон бөмбөг оруулсан баг ялах болно.

   Нэг дөрвөлжин дээр багаараа 5 секунд зогсох

      Багын хэдэн хүн ч зогсож болно. Аль болох олон хүн зогсож чадсан баг ялна

   Шаар хагалах тэмцээн

/Бүх хүн оролцоно/ 2 хүн нэг баг болон эсрэг талруугаа харан дундаа шаар хийгээд эсрэг хүмүүсийнхээ шаарыг хагалах зарчмаар сүүлд үлдэж ялагч болно.

Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?