Shanghai World Financial Center дээр гарч үзлээ


Shanghai World Financial Center нь 474 м бөгөөд одоогийн байдлаар дэлхийд өндрөөрөө 6 дугаарт жагсаж байгаа юм байна. Цамхаг нь 2008 онд ашиглалтад орж нийтдээ 1.2 тэрбум долларыг зарцуулсан байдаг. Энэ зураг бол 2015 оны мэдээллээр хийсэн болохоор 4** гээд оруулчихсан байгааг ойлгоорой. За ингээд барилга руугаа орлоо.


180 юань буюу 55000 орчим төгрөгөөр 96 давхар луу гарлаа. Уул нь цахилгаан шатандаа суунгуутаа утсаараа бичлэг хийгээд байсан чинь бичих товчоо дараагүй бололтой ганцаараа л яриад байж. Дээр нь гарч ирээд л хийлээ.
Шанхай хот 440 орчим метрээс иймэрхүү л харагддаг юм байна. Бичлэг дээрээс харсан байх жаахан бүрхэг эргэн тойрноо ажин сууж сууж буулаа. Нэмж хэлэхэд орой гарвал илүү гоё харагддаг юм байнлээ. Одоо харин дараагийн бичлэг дээр цахилгаан шатных нь хурдыг хараарай.

Мөн энэ онд маш олон өндөр барилгууд ашиглалтад орж байгаагийн нэг Шанхай цамхаг /574м/ юм. Зураг болон бичлэг дээрээс харсан байх. Судлаад үзэхэд топ 100 өндөр барилгын тал шахуй нь Хятад улсад баригдаж байна. Одоогийн байдлаар хамгийн өндөр барилга Дубайн Burj khalifa  юм. Уг барилга нь 828 м 163 давхар бол 2020 онд 1км буюу 200 гаруй давхар Jeddah цамхаг дэлхийн хамгийн өндөр барилга болохоор баригдаж байна.











Comments

Post a Comment

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл