Кино торрентоор татаж үзэх
Чанартай дуу дүрстэй кино үзэхийг хүсвэл татах шаардлага гардаг ба их хэмжээтэй файлыг нетээс татахад торрентийг ихэвчлэн ашигладаг. Кино торрентоор татахаас өмнө эхлээд торрент файл татдаг програм суулгах хэрэгтэй ба маш олон програм бий. Аль нь ч болох юм. Жишээ болгоод нэг програм оруулъя.
Програмаа суулгасны дараагаар киноныхоо торрент файлыг татна.
Өөрийнхөө кино үздэг хэд хэдэн торрент вэб хуудаснууд санал болгоё .
https://torrentbutler.eu/hd
https://yts.to/browse-movies
https://kickass.to/movies/
Таны татсан кино хадмал байхгүй байвал доорх веб хуудаснаас хадмал татаж болно.
http://www.yifysubtitles.com
71 гэсэн киноны хадмлаыг жишээ болгоё. Search хэсэгт 71 гэж хайхад доорх байдлаар харагдана.
Ямар хэл дээр хадмал татах гэж буйгаа сонгоод ороход доорх байдлаар харагдана.
Татаж дууссаныхаа дараа хадмалаа яаж оруулах вэ гэсэн асуудал гарвал доорх 2 аргыг хэрэглээрэй.
1. Татсан файл ZIP хэлвэртэй байх бай extract хийх 7Zip, Winrar, Winzip ашиглаж задлах хэрэгтэй. Задалсны дараагаар VLC player -ээр киногоо нээгээд хадмалаа доорх зургийг харж байгаад оруулаарай. Тэгээд л болоо.
2. Кино болон хадмалын нэрийг адилхан болгоход хадмал автоматаар гарч ирэх болно.,
Comments
Post a Comment