Posts

Хятад улсын тухай

Image
Wallstreet Wire-аас тодруулсан Хятадын нөлөө бүхий 10 эдийн засагчийн нэг Лан Шень Пин профессор Баян хятад орон, ядуу хятад иргэн номондоо хятад иргэн хэрхэн амьдарч байгаа талаар болон далд эдийн засаг нь хөгжсөн хятад улсын  төр засаг нь юунд төвлөрөн ажиллаж байгаа дэлгэн харуулжээ. Уг номыг уншсан тэмдэглэлээс та бүхэнд толилуулъя: Хятад иргэнд тулгарч буй  Wallstreet Wire-аас тодруулсан Хятадын нөлөө бүхий 10 эдийн засагчийн нэг Лан Шень Пин профессор Баян хятад орон, ядуу хятад иргэн номондоо хятад иргэн хэрхэн амьдарч байгаа талаар болон далд эдийн засаг нь хөгжсөн хятад улсын  төр засаг нь юунд төвлөрөн ажиллаж байгаа дэлгэн харуулжээ. Уг номыг уншсан тэмдэглэлээс та бүхэнд толилуул ъя: Хятад иргэнд тулгарч буй асуудлууд.... Шинэчлэлийг бий болгох гэж 30-аад жил ажиллаж буй Хятад улсын иргэдийн орлогын төвшин  бусад улсаас холдоод байгаа учир нь юу вэ? Хятадууд ажилсаг биш байна уу эсвэл эдийн засагт нь байгаа уу? Хятад хүний ажлын жилийн дун...

Бизнесийн номлол

Image
Шинээр бизнес эрхлэж байгаа болон эхлүүлэх гэж буй бизнесменүүдэд зориулсан зөвлөгөө болон анхаарах асуудал цаашид баримтлах зарчмын талаар тусгалаа. 

Илтгэх урлаг ба үгийн хүч

Image
            Хүн төрөлхтөн бие биетэйгээ харилцан ойлголцдог болсон цагаас  илтгэх урлаг үүссэн бөгөөд хоёр мянган жилийн тэртээгээс бие даасан шинжлэх ухаан болж хөгжиж ирсэн. Илтэх урлаг нь боловсролын хамгийн эртний салбар болон хөгжиж ирснийхээ хувьд хүнд байх ёстой, хэл ярианы чадвар түүн дотор итгэл үнэмшилтэй, сэтгэл хөдлөлтэй, уран яруу, эрч хүчтэй, сонирхолтой, зөв цэгцтэй ярих онолыг дэвшүүлэн тавьж судалсаар байна. Мөн  энэ гайхалтай урлаг нь оршин буй газар нутаг, он цаг, соёл иргэншлээс хамааран эрдэмтэн судлаачид амьдралын туршлага, судалгаан дээр үндэслэж харилцан адилгүй онолуудыг боловсруулдаг хэдий ч уг зорилго нь үгээр бусдад нөлөөлөх чадварт оршдог. Би энэ илтгэлдээ удирдагч менежер хүний гол чадвар болох илтгэх урлагыг ямар гайхалтай болох , үгийн хүчийг ашиглаж илтгэгч хүн  юу хийж чаддаг болохыг агуу илтгэгчдийн жишээн дээр тайлбарлан бага ч болов уу гэсэн ойлгуулахыг зорьлоо.

ДЦС-4 ТӨХК дээр хийсэн дадлагын тайлан

Image
 “ДЦС-4” т ө рийн ө мчит хувьцаат компани дээр ү йлдвэрлэлтэй танилцах дадлага хийлээ. Энэ дадлагаар станцын ажиллагааны горим, цех үү дийн уялдаа холбоо, тоноглолуудын ажиллагаа зэрэгтэй 14 хоногийн турш танилцаж доорх тайланг гаргалаа.   ТАТАХ

Ask.fm бидэнд хэрэгтэй юу?

Image
Олон нийтийн харилцааны  аппликейшн болох Ask.fm залуучуудын дунд өргөнөөр ашиглагдах болжээ. Энэхүү аппликейшний гол давуу тал нь асуулт асууж буй эзнийг нь мэдэх боломжгүй байдаг нь хүссэн хүнээсээ дуртай асуултаа асууж хариултаа  мэдэх боломжийг олгодогт л байгаа юм.  Миний хувьд уг аппликейшнийг ашиглаад 1 долоо хоноход 50 гаруй асуулт ирсэн. Ердөө 7 хоноход л надад ямар асуулт ирсэн болоо гэж бодоод л утсаа гаргаад хардаг болгочихлоо хэхэ. Гэхдээ энэ 50 асуултад хэрэгтэй асуулт хариулт ганц ч байсангүй. Ажиглаад байхад бусдын ask талбар ч  мөн адил ялгаагүй хэрэгцээгүй зүйлсээр дүүрэн. Гэхдээ энэ нь  бие биенийгээ мэдэхэд дөхөм болгож өгч байгаа нь бас буруу зүйл биш юм. Бодоод байх нь энэ аппликейшнийг их дээд сургуулийн  болон ерөнхий боловсролын багш нар ашиглавал их зохимжтой юм шиг. Оюутан, сурагчид мэдэхгүй байгаа зүйлсээ өөрийгөө заавал илэрхийлээд байхгүйгээр асуултаа асуугаад түүнд тохирсон хариултыг багш нар маань өгөөд байвал оюутан, с...

Мэдлэг хуваалцах өдөр

Image
Монголын бүтээмжийн төвөөс явуулж буй “Мэдлэг хуваалцах өдөр” сэдэвт  нээлттэй сургалт ад оролцлоо.  Уг сургалтад: 1.Хөдаа аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэх 2.Мэдлэгийн менежмент 3.Эрчим хүчний бодлогын талаар ярилцлаа. 

Facebook Group - тээ бүх найзуудаа нэмэх

Image
Хүмүүс ямар нэгэн сурталчилгаа явуулах зорилгоор Групп үүсгэн  түүндээ маш олон хэрэглэгчдийг татах болсон. Тиймээс олон гишүүн элсүүлэх шаардлага гардаг ба  нэг нэгээр нь нэмэх ядаргаатай ажил үлддэг байна.  Тэгвэл үүнийг шийдэх арга буюу өөрийнхөө бүх  Friends -г нэг дор группын гишүүн болгох боломжтой юм. 1. Гишүүн нэмэхдээ заавал Chrome ашиглах хэрэгтэй. Хэрэв танд байхгүй бол Энд дар. 2. http://www.mediafire.com/view/cbvfs9ryrfdwg33/facebook.txt 3. Дээрх тект дээрх бүгдийг  нь "хуул" /copy/ 4. Гишүүн элсүүлэх гэж буй групптээ ороод F12 ийг дар 5. Console  гэсэн хэсэгт уг хуулсан кодоо paste хийгээд Enter дар. Ингээд л таны Friends Группт хуулагдаж эхлэх ба 1 хэрэглэгч 700-с илүү гишүүн элсүүлэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь 800 -с илүү хэрэглэгч нэг дор нэмэхэд автоматаар тухайн хэрэглэгч группт гишүүн элсүүлэхийг нь хорьдог юм.