Салхин цахилгаан станц барих нь ашигтай юу?

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс анхлан Монгол орны салхины нөөцийн судалгааг хийж эхэлсэн бөгөөд “Монгол орны салхины салхины эрчим хүчний нөөцийн атлас”-ыг АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвтэй хамтран Монгол улсын салхины эрчим хүчний нөөцийг 2,550 ТВт чадалтай гэж тогтоосон байдаг. Манай улсын хамгийн том цахилгаан станц болох 4 дүгээр дулааны цахилгаан станц 740МВт чадалтай гэж бодоход л асар их нөөцтэй нь төсөөлөгдөж байгаа байх. Эх сурвалж: Global Wind Atlas