Архи суурьтай амархан хийж болох 8 коктейл
1. Appletini 50 мл архи, 50 мл өтгөн алимны шүүс, 1 халбага нимбэгний шүүс, 1 цайны халбага агч сироп зэргийг мөсөөр дүүргэсэн шейкерт хийж, савны гадна талыг маш хүйтэн болтол нь сэгсэрч, мартини аяганд хийнэ. Зүсэм алимаар чимэглэж болно. 2. Bloody Mary 125 мл улаан лоолийн шүүс, 50 мл архи, 1 халбага нимбэгний шүүс, 25 мл sherry wine хийнэ, дараа нь ¼ цайны халбага Worcestershire соус, хэдэн дусал халуун сүмс, давс, хар перец, зэргийг хийнэ. Улаан лооль, нимбэг зэргээр чимэглэж болно. 3. Moscow mule 50ml архин дээр буталсан мөс болон цагаан гааны шар айраг хийж хутгана. Бага зэрэг нэмэлтээр цагаан гаа нэмж болно. Гаа болон зэрлэг нимбэгээр чимэглэж болно. 4. Screwdriver 1 жүрж болон 1 бэрсүүт жүржийн шүүсэн дээр дөрвөлжин мөс хийнэ. Мөн мл архи болон жаахан Angostura нэмж жүржээр чимэглэж болно. 5. Cosmo 50 мл архин дээр 1 халбага жүржийн ликёр, 1 халбага нимбэгийн шүүс, 50 мл цангис жимсний шүүстэй холино. Мартини аяганд хийж, жүр...