Байгууллага нь алсын хараа, эрхэм зорилго, бизнесийн зорилт, стратегид, үнэт зүйлс зэрэг олон хүчин зүйлс дээр тогтдог билээ. Байгууллага гэж ер нь юу вэ? энгийнээр тайлбарлахад 1 зорилгын төлөө нэгдсэн бүлэг хүмүүсийг хэлдэг. Тэгвэл энэ зорилгодоо хүрэхийн тулд хүний нөөц юу хийдэг вэ гэхээр зорилгодоо нийцсэн хүнийг олох, тохирсон албан тушаалд тавих, бүтээмжийг нь үнэлэх, тушаал дэвших боломжийг нь тодорхойлох, цалин шагнал урамшууллын системийг бий болгох, хүнээ хөгжүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг хийдэг. Өөрөөр хэлбэл байгууллагынхаа зорилгод хүрэхэд шаардагдах гол хөдөлгүүрийг бий болгох үүрэгтэй ажилладаг байх нь.