2016-08-26 нд Ээжтэйгээ цуг Манжуур хотын зүг гарлаа. Яаж явсан бэ гэхээр Улаанбаатар-Дорнод, Дорнод-Алтан-Эмээл, Алтан-Эмээл-Манжуур хот гэсэн маршруттай автобус, истана д суугаад л 80.000 орчим төгрөгөөр газраар яваад л ирлээ. Явахад жаахан төвөгтэй л санагдсан. Гэхдээ адал явдал хайсан хүнд бол дажгүй шүү. Ер нь Манжуур хот нь (Хятад: 满洲里; Mǎnzhōulǐ) нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймагт ОХУ-тай хиллэн оршдог хот юм. Европ загварын барилгууд зонхилсон ж ижигхэн дажгүй л хот юм. Үзсэн гол гол газруудаас дурдвал Матрёшка талбай, Арслан зааны хүрээлэн, түүхийн музей, худалдааны гудамж зэргийг үзлээ.